ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Баруун бүсийн зөвлөгөөн явагдаж байна

2017-07-22

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Баруун бүсийн зөвлөгөөн энэ сарын 21-23-ны хооронд Ховд аймагт зохион байгуулагдаж байна. 
Эрчим хүчний салбарын хүний нөөц, техник технологи, санхүү эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 33 байгууллагын 150 гаруй хүн хамрагдаж байна. 
Уулзалт зөвлөгөөний үеэр хөгжлийн бодлого, эрчим хүчний зохицуулалтын асуудал, амжилттай ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын тэргүүн туршлага гэсэн 3 багц сэдвийн хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Удирдлагын академи, СЭЗДСургууль болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын илтгэлийг хэлэлцүүллээ. 
Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс энэхүү уулзалт зөвлөгөөнийг бүсчлэн зохион байгуулж байгаа бөгөөд компани бүр хүний нөөцийн менежмент, техник технологийн дунд болон урт хугацааны бодлого, санхүүгийн нөөцийн менежментийн болон бизнес төлөвлөгөө, эрчим хүчний хэмнэлтийн хөтөлбөр зэрэг бодлогын үндсэн бичиг баримттай болоход нь дэмжлэг үзүүлэх учиртай юм. Үүнийгээ хэрэгжүүлж ажилласнаар чадварлаг ажиллагсадтай, орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн, өндөр бүтээмжтэй, санхүүгийн хувьд үр ашигтай, өрсөлдөх чадвар бүхий хэрэглэгчээ дээдэлсэн байгууллага, салбар болно гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 111 тусгай зөвшөөрөл бүхий компани байгаагийн 60 гаруй нь тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бол Баруун бүс нутагт 30 гаруй нь үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахдаа үндсэн 4 төрлийн бодлого барьж ажиллах ёстойг албаны хүн хэлж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%