Ойн түймэрт
ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх
зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж
байгууллагууд эд материал болон мөнгөн хандивыг Онцгой байдлын газарт
хүргүүлсээр байгаа энэ цаг үед аймгийн ИТХ-ын хамт олон ойн түймрийг унтраахаар
ажиллаж буй алба хаагчдад туслан Олон нийтийн хандивийн аянд нэгдлээ.
Аймгийн
ИТХ-ын 41 Төлөөлөгч 50,000 төгрөг, Хурлын Ажлын албаны ажилтнууд нэг өдрийн
цалингаа хандивлахаар шийдэн, хандивийн мөнгийг өнөөдөр аймгийн Онцгой байдлын
газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, ахмад С.Даваажаргалд гардуулан
өглөө.
Энэ үеэр
аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: "Гал түймрийн гамшгийг даван туулахад
сэтгэл санаа, эд материалын тусламж дэмжлэг үзүүлэн, эх оронч санаачлага гарган
ажиллахыг аймгийнхаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтэд
уриалж байна." гэлээ.
2017 оны 07
дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1, Хүдэр
суманд 1, Төв аймгийн Эрдэнэ суманд 1, нийт 3 түймэр асаж байна.
Харин
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Мандал сумын 3, Хүдэр суманд 1, Төв аймгийн
Батсүмбэр сумын 4, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, нийт 12 түймрийг цурманд
оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн
Булган аймгийн Гурванбулаг сумын 1, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1, Төв аймгийн
Батсүмбэр сумын 2, Эрдэнэ суманд 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 6 түймрийг
бүрэн унтрааж, холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өглөө.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 448 албан хаагч, 30 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 308 албан хаагч, 27 автомашин, орон нутгаас 432 хүн, 32 автомашин, нийт 1188 хүн, 89 автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа юм байна