ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Тэргүүлэгчдийн 10 дугаар хуралдаанаар "Ховд-Эрч хүч" ОНӨААТҮГ-ыг татан буулгах асуудлыг хэлэлцэн батлав

2017-07-17

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10 дахь удаагийн хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хуралдлаа. Энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Болорцэцэг, Б.Баярсайхан, Т.Баярсайхан, Ю.Азамат, Д.Батхуяг нар хүрэлцэн ирж 54.5 хувийн ирцтэйгээр хуралдаж “Ховд- Эрч хүч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах асуудлыг хэлэлцэв.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын “ж”, 19 дүгээр зүйлийн 19.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дахь заалтууд, аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдааны 03/02 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын саналыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Ховд- Эрч хүч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, Хот тохижуулах газрын бүтцийг Жаргалант сумын бүтцэд оруулан батлахаар шийдвэрлэсэн байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын 2013 оны Ховд-Эрч хүч ОНӨААТҮГ байгуулах тухай 39 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо.

Мөн тус хуралдаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Үндэсний Аудитын газрын харьяа Ховд аймгийн Төрийн Аудитын газрын дарга Л.Галбадрах, Монгол банкны Ховд аймаг дахь салбарын захирал Ц.Бат-Эрдэнэ нар зөвлөх эрхтэйгээр оролцов.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%