ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Үндэсний их баяр наадмын сурын харваанд 86 харваач оролцлоо

2017-07-11

Тулгар төрийн  2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд 86 харваач оролцож цэц мэргэнээ сорьлоо. Сурын харваа нь урианхайн сурын харваа, Үндэсний сурын хүүхдийн харваа, Насанд  хүрэгчдийн эмэгтэй, эрэгтэй төрлөөр зохион байгуулагдав. 
Урианхайн сурын харваанд  45 эрэгтэй харваач цэц мэргэнээ сорьсоноос Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат Спортын дэд мастер Б.Батзул 20 оноогоор тэргүүн байр эзэлж, “Аймгийн Мэргэн” цол  хүртлээ. Харин Хоёрдугаар байранд Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат Спортын мастер У.Эрдэнэбат, Гуравдугаар байранд  Дуут сумын харъяат  “Ар хужирт” нөхөрлөл “Зэлэм” сурын холбооны харваач Спортын мастер Аймгийн мэргэн Т.Хаянхярваа , Дөрөвдүгээр байранд Жаргалант сумын харъяат Шинэ дулааны станцын харваач Б.Баатар, Тавдугаар байранд Мөнххайрхан сумын харъяат “Хаан сурын холбоо”-ны харваач Спортын дэд мастер Б.Мөнхзориг  нар тус тус шалгарлаа.
Үндэсний халх сурын  хүүхдийн харваанд 10 гаруй хүүхэд оролцож, тус бүрийн насны онцлогт тохирсон зайнаас сумаа тавьсан байна. Эмэгтэй хүүхдийн сурын харвааны төрөлд  Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн харваач Н.Даваабал тэргүүн байр эзэлсэн бол  эрэгтэй хүүхдийн сурын харвааны төрөлд  Ховд аймгийн Дуут сумын харъяат Б.Өсөхбаяр нэгдүгээр байр, хоёрдугаар байр Мөнххайрхан сумын харъяат  Бямбаагийн Батгэрэл, гуравдугаар байранд Дуут сумын харъяат Т.Энхзориг, дөрөвдүгээр байранд Дуут сум Б.Хүрэл-эрдэнэ, тавдугаар байранд Жаргалант сумын харъяат  харваач Л.Эрхэмбилэг нар тус тус шалгарсан байна.
Үндэсний халх сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Жаргалант сумын харваач Р.Эрдэнэбаяр 40 сумнаас 23 оносон амжилтаар тэргүүн байр эзэлж, “Аймгийн Мэргэн” цол  хүртэв. Хоёрдугаар байранд Дөргөн сумын харваач н.Цэвээндарь, гуравдугаар байранд Жаргалант сумын харваач Б.Номинчимэг, дөрөвдүгээр байранд Чандмань сумын харваач н.Хишигзул, тавдугаар байранд Дөргөн сумын харваач н.Цэнгэл нар тус тус шалгарлаа.
Сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Мөнххайрхан сумын харваач Спортын мастер Б.Мөнхзориг тэргүүн байр эзэлж, аймгийн мэргэн цолны болзол хангасан байна. Хоёрдугаар байранд Мөнххайрхан сумын харваач У.Эрдэнэбат, гуравдугаар байранд Жаргалант сумын харваач Б.Баатар, дөрөвдүгээр байранд Жаргалант сум, БОЭТ-ын харваач М.Мянганбуу, тавдугаар байранд Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат, Спортын дэд мастер Б.Батзул нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%