ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн харцага Ц.Адьяа аймгийн арслан цолны болзол хангалаа

2017-07-11

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам Ховд аймагт 7-р сарын 10, 11-ний өдрүүдэд өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ жилийн наадамд Чандмань сумын харьяат, Улсын начин И.Мөнхбаатар, Налайх дүүргийн харьяат, аймгийн хурц арслан н.Канат, Үенч сумын харьяат аймгийн арслан н.Батмөнх, Дуут сумын харьяат, аймгийн арслан С.Ганхуяг, Чандмань сумын харьяат, аймгийн арслан Г.Цэдэнбал нараар манлайлуулсан улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 256 бөх хүч үзэн барилдсанаас Мөст сумын харьяат, "Ховд бөхийн дэвжээ", "Бүртэн Говь" ХК-ний бөх, аймгийн харцага Цэвээнпүрэвийн Адьяа түрүүлж аймгийн арслан, Дөргөн сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, "Чоно харайх" ХК-ний бөх, аймгийн начин Г.Ариунболд үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%