Энэ сарын агаарын температурын дундаж
нь уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад
нутгаар 18-23 градус дулаан буюу
нутгийн баруун өмнөд хэсгээр олон
жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон
жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.
Энэ сард нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн орчим бороо орох төлөвтэй.
Алтайн өвөр говийн нутгаар: Нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн, хоёрдугаар
арав хоногийн эхэн болон эцсээр бага
зэрэг сэрүүсч Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус
дулаан байна. Бусад
хугацаанд шөнөдөө 19-24
градус, өдөртөө 31-36 градус дулаан байх ба ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр өдөртөө 34-39 градус хүрч халах төлөвтэй.
Алтайн уулархаг нутгаар: Нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн,
хоёрдугаар арав хоногийн эхэн болон эцсээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22
градус дулаан байна. Бусад
хугацаанд шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх ба ялангуяа
хоёрдугаар арав хоногийн дунд
үеэр 28-33 градус хүрч
халах төлөвтэй.
Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон
гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх
нутгаар бороо орно. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр болон
гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст зарим газраар, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр
Алтайн уулсаар түр зуурын
бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим нутгаар борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч
ширүүснэ.