ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо

2017-06-30

Энэ удаагийн хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Ганзориг, Б.Баярсайхан, Ю.Азамат, Б.Болорцэцэг, Л.Цэнд-Аюуш, Д.Батхуяг нар хүрэлцэн ирж 63.6 хувийн ирцтэйгээр хуралдан, 13 асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал: Жилийн эцсийн орон нутгийн өмчийн тайлан хүлээн авсан дүнгийн тухай, хөрөнгө данснаас хасч бүртгэх тухай, Нийтийн дуудлага худалдаа зарлах тухай, Хөрөнгө шилжүүлэх тухай, Чандмань сумын Эрүүл мэндийн төвийг Монгол Улсын хүний гавьяат эмч Т.Данзанлхагвын нэрэмжит болгох тухай, Мөст сумын 12 жилийн дунд сургуулийг Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Гонгорын нэрэмжит болгох тухай, Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулах журам батлах тухай, Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө батлах тухай, Төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх тухай зэрэг 13 асуудлыг хэлэлцэж баталсан байна.

Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаас Нийтийн дуудлага худалдаа зарлах/Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар/ асуудлыг материалын бүрдүүлэлт дутуугаас шалтгаалан түр хойшлуулжээ. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон холбогдох хэлтэс агентлагийн дарга,мэргэжилтнүүд байлцав. Мөн энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Төрийн аудитын газрын дарга Л.Галбадрах, аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Даваасамбуу нар зөвлөх эрхтэйгээр оролцлоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%