ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Ховд аймгийн Аудитын газар нь “Үндэсний Аудитын газрын харьяа Ховд аймаг дахь төрийн Аудитын газар” нэртэй болж шинэ тамгаа гардан авлаа

2017-06-20

Ховд аймгийн Аудитын газар нь 1973 оноос эхлэн ардын Хянан шалгах хороо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1995, 2003, 2014 онуудад нэршил нь өөрчилөгдөж байсан. Тэгвэл Монгол улсын Ерөнхий аудиторын тушаалаар Ховд аймгийн Аудитын газар нь Үндэсний Аудитын газрын харьяа "Ховд аймаг дахь Төрийн Аудитын газар" гэсэн нэртэй болж статусаа өөрчилсөн юм. Үүнтэй холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шинэ тамгаа хүлээн авах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Энэхүү шинэ тамга гардуулах үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Үндэсний Аудитын харьяа Ховд аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга Л.Галбадрах болоод тус газрын шинжээчид, ахмад үеийн төлөөлөл оролцов. Ийнхүү байгууллагын нэршил өөрчлөгдсөнөөр Аудитын газар нь орон нутгийн харьяаллаас гарч Үндэсний Аудитын газрын системээр нэг босоо удирдлагатай Монгол улсын Ерөнхий аудиторт удирдагддаг төрийн хяналтын байгууллага болж байна.
"Ховд аймаг дахь Төрийн Аудитын газар" нь Үндэсний аудитын газрын хуулиар тодорхойлсон чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэн, орон нутаг дахь төрийн байгууллагуудын төсвийн хөрөнгийн арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%