ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

"Оюутан цэрэг"-үүд мэргэжил олгох сургалтын бэлтгэлдээ гарлаа

2017-06-16

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрт Ховд их сургуулийн 58 оюутан хамрагдаж, цэргийн ерөнхий эрдмийн 560 цагийн хичээлээ судлаад цэргийн мэргэжлийн бэлтгэлийн сургалтандаа гарлаа. Оюутан цэргүүд Зэвсэгт хүчний 123-р ангийн хээрийн бэлтгэлийн талбайд мэргэжил олгох сургалтанд хамрагдах бөгөөд оюутнуудаа хүндэтгэлтэйгээр үдэж өгөв. Цэргийн мэргэжил олгох сургалтын нээлт маргааш буюу 2017 оны 06 сарын 16-ны 11:40 цагаас Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хээрийн бэлтгэлийн талбайд болно.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%