ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын III хуралдаан 97,6 хувийн ирцтэйгээр хуралдлаа

2017-06-03

Аймгийн ИТХ-ын III хуралдаан 06 дугаар сарын 02-ны өдөр Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 40 Төлөөлөгч хүрэлцэн ирж 97,6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Аймгийн ИТХ-ын хуралдааны дэг, хэлэлцэх асуудал, дотоод журам батлахтай холбогдуулан аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Чинбат хэлэлцэх асуудлын дараалалд аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх эсэх асуудлыг нэмж оруулах санал гаргаж, 21 Төлөөлөгч дэмжин тус хуралдаанаар 3 асуудлыг хэлэлцэхээр батлав.

Энэ удаагийн хуралдаанаар "Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэл, "Аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэлийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх, эсэх асуудлууд холбогдуулан хуралдааны дэг, дотоод журамд өөрчлөлт оруулан, хуралдааныг 06 дугаар сарын 03-ны өдөр багтаан дуусгахаар баталж шөнийн 03 цаг хүртэл хуралдлаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан 5 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулан, Аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлаар нууц санал хураалт явуулсан юм. Санал хураалтад 41 Төлөөлөгч оролцсоноос 1 саналын хуудас хүчингүй, 23 Төлөөлөгч огцруулахгүй, 17 Төлөөлөгч огцруулах санал өгч, нийт Төлөөлөгчдийн 56,1 хувь нь аймгийн Засаг дарга Д.Галсандондогт дахин итгэл үзүүллээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%