ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн 305 ээж "Алдарт эх"-ийн одонгоор энгэрээ мялаалаа

2017-05-31

Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн 305 эх Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалаа. Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд 31 ээж Алдарт эх"-ийн I зэргийн одон энгэртээ зүүсэн бол 274 ээж II зэргийн одонгоор энгэрээ мялаалаа. Жаргалант сумын алдарт эхчүүдийн одонг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон аймгийн ИТХ-ын зарим Тэргүүлэгч, Төлөөлөгчид гардуулан өгч баяр хүргэлээ. Жаргалант сумаас Рашаант багийн иргэн Шекены Алмагүль, Рашаант багийн иргэн Тилеуханы Злиман, Жаргалан багийн иргэн Чулууны Эрдэнэчимэг нар "Алдарт эх"-ийн  I одон хүртсэн бол 77 ээж "Алдарт эх"-ийн II одонгоор энгэрээ мялаасан байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%