Иргэд олон нийтэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сум, орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх зорилгоор өнөөдөр Хуралдааны Их танхимд “Аймгийн Удирдах ажилтны Зөвлөгөөн”-ийг ЗДТГ-аас зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар оролцов.
Тус Зөвлөгөөөнийг нээж аймгийн
Засаг дарга Д.Галсандондог үг хэлж, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл
ажиллагааны хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл
хүргэлээ.
Үүний дараагаар аймгийн ИТХ-ын дарга
Г.Пүрэвганди ИТХ-аас батлан гаргаж буй бодлогын томоохон бичиг баримтуудын талаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгсөн юм. Тэрээр байгууллагын менежер,
манлайлагчид хууль зөрчөөгүй бол бодсон санасан зүйлээ зоригтой хийж, бид дарга
биш хатуу хэлвэл иргэдийн зарц, зөөлөн хэлвэл хөтөч гэдгийг байнга санаж
ажиллаарай хэмээлээ.
Энэхүү зөвлөгөөнийг зохион
байгуулснаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн
хэрэгжилтийг эрчимжүүлэх нөхцөл бүрдэх, сум байгууллагуудын дунд хугацааны
страгтегийн зорилтуудын уялдаа холбоо сайжирч, бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэх ач
холбогдолтой юм.