ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Тэргүүлэгчдийн 7 дугаар хуралдаанаар Аймгийн ИТХ-ын III хуралдааны хэлэлцэх асуудлыг баталлаа

2017-05-29

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 7 дахь удаагийн хуралдаан хуралдлаа. Энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Ганзориг, Т.Жаргалсайхан, Ч.Чинбат, Б.Баярсайхан, Б.Амгаланбадрах, Ю.Азамат, Б.Болорцэцэг, Л.Цэнд-Аюуш нар хүрэлцэн ирж 81,8 хувийн ирцтэйгээр хуралдаж, 5 асуудлыг хэлэлцэн батлав.

Хуралдаанаар:

ймгийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай

-Сумын ЭМТ-ийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, цаашид авах арга хэмжээний тухай

-Газрын нэгдмэл сангийн 2016 оны тайлан тэнцлийн тухай

-Аймгийн ИТХ-ын III хуралдааны хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх алба, урилгаар оролцогчдыг танилцуулан батлуулах

-Төрийн дээд шагналд тодорхойлох болон Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон холбогдох хэлтэс агентлагийн мэргэжилтнүүд байлцав. Мөн энэхүү хуралдаанд Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Аудитын газрын дарга Тэргүүлэх Аудитор Л.Галбадрах нар зөвлөх эрхтэйгээр оролцлоо.

Аймгийн ИТХ-ын III хуралдаанаар Аймгийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах болон аймгийн Газар зохион байгуулалтын 2017 оны Төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр баталсан байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%