Энэ сарын агаарын температурын дундаж нь 15-20 градус дулаан буюу нутгийн хойт хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1,0 градусаар дулаан,
бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Энэ сард нутгийн хойт
хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу хур тунадас
орно.
Алтайн өвөр говийн нутгаар: Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар
арав хоногийн эхний хагаст шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч,
хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүсч шөнөдөө 7-12 градус,
өдөртөө 22-27
градус дулаан байх төлөвтэй. Бусад хугацаанд шөнөдөө 11-16
градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
Их нууруудын хотгороор: Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе,
хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, харин нэгдүгээр арав хоногийн дунд үе
болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн
сүүлийн хагаст сэрүүсч шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх төлөвтэй.
Алтайн уулархаг нутгаар: Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе,
хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Харин Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч,
хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүсч шөнөдөө 2 градус
дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байх төлөвтэй.
Хур тунадас: Нэг болон
хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар
хур тунадас орно. Хоёр ба гуравдугаар
арав эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо, түр зуурын бороо орно. Дуу
цахилгаантай. Дээрхи бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20м/с хүрч ширүүсч
болзошгүй.