ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх "Мини Иргэдийн Төлөөлөгчид"-ийн анхдугаар хуралдаан боллоо

2017-05-23

“Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ховд аймгийн ИТХ, ГБХЗХГ, Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран аймгийн ИТХ-ын дэргэд “Мини Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ыг байгуулж, 05 дугаар сарын 23-ны өдөр анхдугаар хуралдааныг аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд зохион байгууллаа.

Энэхүү хуралдааны зорилго нь Хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон Нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар мэдлэг олгох, хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудлыг боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл явцад хүүхдийн оролцоог дэмжин, эргэн мэдээлэл хүргэдэг тогтолцоог бий болгох зорилготой юм.

Анхдугаар хуралдааныг нээж ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, аймгийн ИТХ-ын НУБЗХ-ийн дарга Ч.Багдал, Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тошлой нар хүндэтгэлийн үг хэлэн сум, орон нутгийн хүүхдүүдийн дуу хоолой болсон 41 Төлөөлөгчдөд баяр хүргэж, амжилт хүссэн юм.

Үүний дараагаар Монголын ирээдүйн хөгжлийн эзэд болсон хүүхэд багачууд, өсвөр үеийнхэний дуу хоолой, төлөөлөл болж сум, орон нутгаас сонгогдсон шилдэг, тэргүүний манлайлагч 41 сурагч “Мини Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ын Төлөөлөгч болж, бүрэн эрхээ баталгаажуулан үнэмлэх, энгэрийн тэмдэгээ гардан авлаа. 

Тус хуралдаанаар хурлын дэгийг батлах, дарга, тэргүүлэгчдийг сонгох, нээлттэй микрофоноор тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар санал бодлоо чөлөөтэй солилцох, “Ховд аймгийн хүүхэд багачуудын эрхэмлэх зүйлийн төсөл”-ийг хэлэлцэн батлах, түүнд нийцсэн тогтоол гаргаж, тогтоолын төслөө танилцууллаа. Мөн энэ үеэр Цаасан шувуу нисгэх, асуудлыг эрэмбэлэх, хуралдаанаас зөвлөмж, шийдвэр гаргаж аймгийн ИТХ-ын ажлын албанд гардуулан өгөх гэсэн бүтээлч санаачлагуудыг өрнүүлж, хүүхдэд тулгамдсан асуудлуудыг хүүхдүүдийн дуу хоолой болсон Төлөөлөгч хүүхдүүдэд хамтдаа шийдвэрлэх гарц, боломжийг бүрдүүлж өгсөнөөрөө энэхүү хуралдаан чухал ач холбогдолтой байлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%