ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Б.Сандагсүрэн: Иргэд сум, орон нутгаа хөгжүүлэхийг хүсэж байна

2017-05-23

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын хэрэгжүүлэн   ажиллаж буй “Сумын  ИТХ-ын болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ын ач холбогдол хийгээд  Хурлын байгууллагын өрнүүлсэн шинэ санаачлага, аяны талаар аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээс  тодрууллаа.  

Аймгийн ИТХ-ын  байгууллага  нь сумдын ИТХ-ын болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх журам гарган ажиллаж байгаа. Одоо хичнээн сумдаар ажилласан бэ? Энэ ажил ямар  ач  холбогдолтой   вэ?

Сумын ИТХ-ын болон багийн ИНХ-ын үйл ажиллагааны бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнг шинжлэн үнэлснээр мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, дэмжлэг  үзүүлэх зорилготой уг журмын дагуу манай Хурлын  байгууллагаас 5-6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, Алтай, Үенч, Булган, Дуут, Ховд, Буянт,  Мянгад  гэсэн  7 суманд очиж  ажиллаа. Ажлын хэсгийн ахлагчаар  аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн  миний бие ажиллаж байгаа. Ажлын  хэсэг нь сумын ИТХ-ын хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, түүний үр дүн, иргэддээ хэрхэн хүрч ажиллаж байгаа, дотоод бичиг баримтын бүрдэл, Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдааны хэлэлцэж буй асуудал, түүний үр дүн, багийн Иргэдийн  нийтийн хурлын үйл ажиллагааны үр дүн, түвшин,  иргэддээ хэрхэн хүрч  ажиллаж  байгааг газар дээр нь үзэж танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор ажиллаж байна. Энэ удаагийн сумдаар ажиллаж байгаа нь үнэлж дүгнэх зорилгогүй, үзэж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, харин оны эцсээр журмынхаа дагуу үнэлгээ өгөөд дүгнээд явах учиртай.  Бид энэ сардаа багтаагаад үлдсэн 11 сумдаар ажиллахаар төлөвлөж байна. Ер нь сумын  ИТХ-ын болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг  үнэлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхжурмыг хэрэгжүүлж  ажилласнаар  Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг сайжруулах, Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын үйл ажиллагааны үнэлгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой.

Сумдын ИТХ-ын үйл ажиллагааны үнэлгээний журамд ямар шалгуур үзүүлэлтийг  тавьж байгаа вэ? Бас хэрхэн  дүгнэж  урамшуулах  вэ?

Уг  ажлын үнэлгээний  журмын дагуу  хууль тогтоомжийн хэрэгжилт, сумын ИТХ-ын бүрэн эрхийн хэрэгжилт, Хороод, Төлөөлөгчидтэй хамтран ажиллаж  байгаа байдал,Хурлаас иргэд, олон нийтийн оролцоог  ханган ажиллаж байгаа байдал гэсэн 4 үзүүлэлтийн  хүрээнд  байгууллагуудын үйл ажиллагааны  бодит  үнэлгээг   хийж байгаа. Үнэлгээний явцад ажлын хэсэг тухайн байгууллагын үйл ажиллагааны үзүүлэлт бүрийн үнэлгээний дүнг шинжилж ололт, амжилтыг тодорхойлж цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөмжийг бичнэ.Оны эцсээр дахин ажилтай нь танилцаж үзээж сумдын ИТХ-ын үйл ажиллагааны ерөнхий үнэлгээний дүнг  нэгтгэж сайн ажилласан эхний 3  сумын ИТХ-ыг шалгаруулж зохих хэмжээний урамшлыг олгоно, мэдээж тааруухан байгаа сумын ИТХ-ын ажлыг сайжруулах талаар зөвлөмж шаардлага хүргүүлж ажиллахаар төлөвлөж байгаа.

Багийн ИНХ-ын ажлыг тус журмын  дагуу  дүгнэж,  жил бүр 3 багийн ИНХ-ын ажлыгшалгаруулж шагнахаар болсон гэж сонссон.Энэ талаар тодруулахгүй юу?

Тийм ээ. Ажлын үнэлгээний журмын дагуу багийн ИНХ-ын үйл ажллагааны үр дүн, багийн ИНХ-ын ажлынтөлөвлөлт,түүний хэрэгжилт, багийн ИНХ-ын албан хэргийн хөтлөлт, архивын бүрдүүлэлт, албан бичиг хөтлөлт  зэргийг харгалзан үзэж мөн зохих хэмжээний урамшлыг олгоно.

Сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж дүгнэхийн зэрэгцээ сумын  иргэдийн дунд судалгаа явуулж байгаа гэж сонссон. Судалгааны  үр дүнгээс  танилцуулахгүй юу?

Сумын иргэдээс ИТХ-ын талаар  ямар түвшний мэдээлэлтэй байгааг,  мөн сумын ИТХ, Засаг дарга  нь иргэдтэйгээ хэрхэн ойртож  ажиллаж байгааг  мэдэх, бодлогын чанартай баримт бичиг боловсруулахад иргэдийн санал хүсэлтийг  тусгах зорилготой судалгаа явуулсан. Судалгааны дүнгээр  иргэд маань Хурлын байгууллагын талаар мэдээлэл сайн гэсэн дүгнэлт гарсан. Мөн иргэдээс сум орон нутгийнхөгжлийнбодлогыг тодорхойлоход дөхөм болохуйц чухал баримт бичгийг гаргаж, “Сумыг хөгжүүлэх” тал дээрилүү анхаарч ажиллах  хүсэлт  ирсэн.

Хурлын байгууллагаас малчдад туслах зорилготой “Илгээлтийн  эзэд” хэмээх  аян, шинэ санаачлагыг өрнүүлсэн. Тус аяны  хүрээнд  хэн гэдэг  малчинд тусласан вэ?

Хаврын  улирал бол малчдын хамгийн  завгүй, бэрхшээлтэй  үе байдаг. Ер нь хөдөөгийн малчид хүнд хэцүү нөхцөлд өглөөний ургахын нарнаас, үдшийн бүрий болтол хүйтэнд нь хөрж, халуунд нь халж борви бохисхийлгүй ажилладаг хүмүүс.

Социализмын үед илгээлтийн эзэд малчдын хашаа барих, төл бойжуулах, өвч хадланг нь бэлтгэж өгөх гээд бүхий л ажилд нь тусалж, малчдын ажлыг хөнгөвчилдөг байсан сайхан уламжлал бий. Үүнийг бага ч болов сэргээе, нэг ч гэсэн айлд тус больё, нэг ч гэсэн айлын ажлыг нэг өдөр ч гэсэн хөнгөвчилж, нэг ч гэсэн хүнийг баярлуулах зорилгоор аймгийн ИТХ-ын Ажлын албаны санаачлагаар “Илгээлтийн эзэд” хэмээх сайн үйлсийн аяныг өрнүүлсэн. Аяны хүрээнд  Эрдэнэбүрэн сумын Шураг багийн  малчин  Н.Олонбаяр хэмээх малчин өрхийнд очиж, нэг өдрийн ажилд нь тусалж мал хариулах, мал төллүүлэх, малын өтөг бууцийг эрүүлжүүлэх,  халдваргүйжүүлэлт хийх,  Малчныхүсэлтээр өвсний  хашаа  барих  гэх мэт  ажлыг хийсэн. Уг  ажилд  аймгийн ХХААГазар,“Эрч хүч” ОНӨААТҮГ  хамтран оролцсонд маш их талархаж байна.

Энэ  аянаар дамжуулан  бид  “Илгээлтийн эзэн” хэмээх  дээр  үеийн  сайн  үйлсийн  ажлын  уламжлалыг  сэргээхийг   хүссэн. Энэ аяныхаа хүрээнд бид дараагийн аянг санаачлан хийж хэрэгжүүлээчээ хэмээн аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрыг уриалсан.  Жаргалант сумын ИТХ, ЗДТГ бидний уриалгыг хүлээн авч нэг айлд очиж ямааг нь самнаж өгсөнд талархалтай байгаа. Цаашид манай албан байгууллагууд энэ ажлыг үргэлжлүүлээд хийгээсэй хэмээн хүсэж байна. 

Ярилцсанд  баярлалаа.  Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай...

Н.Лхагва

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%