ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Залуучуудын утга учиртай оролцоог хангах нь” сургалт боллоо

2017-05-17

“Залуучуудын утга учиртай оролцоог хангах нь” сургалтыг Иргэний Боловсролын Төв, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 05 дугаар сарын 16,17-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалт нь нийгэмд залуучуудын оролцоог хангах арга механизм, олон улсын туршлага, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, иргэний оролцоог дэмжсэн хууль, эрх зүйн орчин зэрэг олон талын мэдлэг олгосон сургалт болж өндөрлөлөө.

Тус сургалтанд төрийн болон төрийн бус байгууллагын залуучуудын төлөөлөл болох 30 орчим залуус оролцож, сургалтыг Иргэний боловсролын төвийн Хөтөлбөрийн захирал Б.Ариунцэцэг, ИБТ-ийн төслийн ажилтан Б.Энхжаргал нар удирдан явуулав. Иргэний боловсролын төв нь анх 1992 онд Төв Азийн Хөгжлийн сан нэртэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн ашгийн төлөө бус нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%