Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд
аймагт ажиллалаа.
Төрийн тэргүүнийг аймаг орон
нутгийн удирдлагууд Нутгийн удирдлагын ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн
авч уулзан аймгийн Засаг дарга Д.Галсандондог Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн
өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийсэн юм.
Үүний дараагаар Монгол улсын
Ерөнийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг
Ховд аймгийн иргэдэд танилцуулах уулзалт Хөгжимт драмын
театрт болов.
Тус уулзалтыг нээж
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан үг хэлсний дараагаар Монгол
Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Иргэний оролцоо,
эдийн засгийн бодлогын зөвлөх
Л.Дашдорж, Аюулгүй байдал батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар нар Төрийн тэргүүний өнгөрсөн 8
жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, гаргасан шийдвэр, тэдгээрийн зорилго,
ач холбогдолыг иргэдэд танилцууллаа. Энэхүү
танилцуулгын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдож нутгийн зон олондоо
хандан мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.