ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын ажлын алба Мөст, Мөнххайрхан сумдад ажиллав

2017-05-14

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор Тэргүүлэгчдийн хуралдааны 27 дугаар тогтоолоор батласан “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын албаны ажлын хэсэг Мөст, Мөнххайрхан сумдад 05 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд ажиллав.

Энэ үеэр Мөст, Мөнххайрхан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг хуралдуулан тус сумын энэ оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны явц, бодлогын зорилтын хэрэгжилтийн явцыг танилцуулан, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%