ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын ажлын алба Цэцэг суманд ажиллалаа

2017-05-12

Тэргүүлэгчдийн хуралдааны 27 дугаар тогтоолоор батласан “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын албаны ажлын хэсэг Алтай, Үенч, Булган, Дуут, Ховд, Буянт, Мянгад сумдад ажилласан.

Энэхүү аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 05 дугаар сарын 12-ны өдөр Цэцэг суманд ажиллаж байна.

Тус ажлын хэсэг нь сумын ИТХ-ын хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, түүний үр дүн, иргэддээ хэрхэн хүрч ажиллаж байгаа, дотоод бичиг баримтын бүрдэл, Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдааны хэлэлцэж буй асуудал, түүний үр дүн, багийн Иргэдийн  нийтийн хурлын үйл ажиллагааны үр дүн, түвшинг газар дээр нь үзэж танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор ажиллаж байна. Энэ удаагийн сумдаар ажиллаж байгаа нь үнэлж дүгнэх зорилгогүй, үзэж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх бөгөөд харин оны эцсээр журмынхаа дагуу үнэлгээ өгч, дүгнэлт гаргаж ажиллах болно.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%