2017 онд зохион байгуулах Нээлттэй хаалганы өдрийн хуваарийн дагуу өнөөдөр Ховд Хөгжил Политехник коллеж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар зэрэг нийгмийн салбарын байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөр аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа.
Энэ өдөр тус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлан иргэдэд мэдээлэл өгч, зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллалаа. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Хөгжил Политехник коллежийн захирал Т.Дэлгэрсайхан, Жаргалант сумын засаг даргын орлогч дарга Ц.Лувсанлхамо, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг нарын байгууллагуудын дарга удирдлагууд оролцлоо.