ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДААМЛЫН СУРГАЛТ ЗОХИЛОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2017-05-11

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2017 оны 05-р сарын 04-ны өдрийн хурлаар аймаг, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд харъяалах, сонгуулийн хороодын үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн багийг байгуулагдсан билээ.

Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос батлагдсан хуваарийн дагуу аймаг, сумдын хэсгийн хороонд сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллах мэдээлэл технологийн даамлын сургалтыг зохион байгуулж эхлээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Дархан-Уул аймаг, сумдын хэсгийн хороонд санал авах төхөөрөмжийг хариуцан ажиллах мэдээлэл технологийн даамлын сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж үнэмлэх, гэрчилгээг олгох юм.

Сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээлэл технологийн төвийн Техникийн хэлтсийн дарга Б.Батсайхан, инженер н.Ганхүү болон аймгийн сонгуулийн хорооны дэргэдэх мэдээлэл технологийн багийн хамт олон зохион байгуулсан байна. Манай аймгийн хэмжээнд мэдээлэл технологийн 45 даамал санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллах ажээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%