ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн сургуулиудын "Мөнгөн хонхны баяр" боллоо

2017-05-11

Ховд аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 25 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрт нийтдээ 18000 гаруй сурагч суралцаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд Бүрэн дунд боловсролыг 1543 сурагч, Суурь боловсролыг 1105 сурагч, бага боловсролыг 1503 сурагч эзэмшин Эрдмийн баяраа тэмдэглэж байна. Жаргалант сумын сургуулиудын Мөнгөн хонхны баяр 05 дугаар сарын 11-ны өдөр боллоо.

Энэ өдөр 12 жилийн 6-аар сургуулийн Мөнгөн хонхны баярын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Амаржаргал, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо нарын албаны хүмүүс оролцож төгсөгчид болон багш нарт баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга амжилттай суралцаж, авьяас, эрдэм мэдлэгээрээ манлайлсан 12В ангийн сурагч Ш.Бямбажаргалд аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөл хадгалуулж, ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, сурган хүмүүжүүлэгч тэргүүний багш Д.Батгэрэл, С.Отгончимэг нарыг аймгийн ИТХ-ын Хүндэт тэмдэгээр шагнаж урамшууллаа.

Мөн энэ өдөр 12 жилийн 7-р сургуулийн “Мөнгөн хонхны баяр”-ын нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Жаргалант сумын засаг даргын орлогч Ц.Цогтбаяр нарын удирдлагууд оролцлоо.

Тус нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн: Мөнгөн хонхны баяраа тэмдэглэж буй нийт төгсөгчид болон багш сурган хүмүүжүүлэгчиддээ хандан баярын мэндчилгээ дэвшүүлж аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөлөөр тус сургуулийн төгсөх ангийн багш Н.Мөнгөнцоож, химийн багш П.Мөнхзул болон 12-А ангийн сурагч Т.Дэлгэрзаяа нарыг шагнаж урамшуулсан юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%