ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Тэргүүлэгчдийн 6-аар хуралдаанаар аймгийн ИТХ-ын III хуралдааны товыг зарлав

2017-05-10

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны 6 дахь удаагийн хуралдаан 5 дугаар сарын 10-ны өдөр хуралдлаа. Энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Ганзориг, Б.Амгаланбадрах, Б.Баярсайхан, Б.Болорцэцэг, Л.Цэнд-Аюуш нар хүрэлцэн ирж 54,5 хувийн ирцтэйгээр хуралдав.

Хуралдаанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын III-аар хуралдааныг 06 дугаар сарын 02-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэж, “Ховд аймгийн орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж сэтлэх ажлын зөвшөөрөл олгох, гүйцэтгэх журам”-ыг хэлэлцэн баталлаа.

Мөн “Ахмадаа ачлая”, “Гэр бүлийн хөгжил, хамгааллыг дэмжих” дэд хөтөлбөр, “Олон үндэстэн ястны өв соёл”, “Чадварлаг Ховдчууд”, “Тунгалаг бүртгэл” зэрэг хөтөлбөрүүд болон “Тайван амгалан Ховдчууд”, “Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлаж, Төрийн дээд шагнал, аймгийн хүндэт тэмдэгээр шагнах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Монгол банкны Ховд аймаг дахь салбарын захирал, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Л.Галбадрах нар зөвлөх эрхтэй оролцлоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%