ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 48 дугаар зарлигаар Ховд аймгаас 54 хүн Төрийн дээд одон медалиар шагнуулав

2017-05-10

Төрийн дээд одон медалиар шагнах ёслолын арга хэмжээ өнөөдөр Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд боллоо.

Монгол улсынхаа хөгжлийн түүхийг бичилцэж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн салбар салбарын төлөөлөл болсон олон үндэстэн ястны өлгий Ховд нутгийн хөдөлмөрч ард түмнээс Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан нэр бүхий 54 эрхмийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар цэргийн хүндэт медалиар 1 иргэн, цэргийн гавьяаны одонгоор 2, хөдөлмөрийн хүндэт медалиар 19, Алтан гадас одонгоор 29, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3 иргэн тус тус шагнагдан энгэрээ мялаасан юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%