ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Нийгмийн салбарын байгууллагын дарга нарын туршлага солилцох уулзалтыг сард 2 удаа зохион байгуулж байна

2017-05-08

Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг санаачилан сард 2 удаа салбарынхаа 10 байгууллагын дарга удирдлагуудын туршлага солилцох, хамтын ажиллагааг нь  бэхжүүлэх уулзалтыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл  сар бүрийн  5, 25 нд  тус уулзалтыг байгуулж, хамтарсан төлөвлөгөөг гарган тулгамдсан асуудлаа ярилцаж, шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүний дагуу анхны уулзалтыг Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс дээр зохион байгуулсан бол 2 дахь уулзалтыг  аймгийн Гэр бүл, хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцож,  тулгамдсан асуудлаа хэлэлцсэнээр зохион байгууллаа. 



www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%