ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Улиастай-Байтаг боомтоос Булган сум хүртэлх 120 км авто замыг барихаар шийдвэрлэв

2017-05-09

БНХАУ-ын ШУӨЗО-ы Цонж Хуй үндэстний өөртөө засах аймгийн Засаг даргын орлогч Ма Хун Жүн тэргүүтэй төлөөлөгчид Ховд аймагт 5 дугаар сарын 8-аас ажиллаж байна. Тэднийг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй Ховд аймгийн удирдлагууд ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнөө хүлээн авч уулзан, хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, тодорхой үр дүнд хүрсэн юм.

Энэхүү уулзалтын үеэр талууд хэлэлцэн тохиролцож, жилд 4 хэн удаа ажилладаг байсан Улиастай-Байтаг боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох асуудлыг 2 улсын Засгийн газар, холбогдох яамдад уламжилж, 2017 оны 2 дугаар хагаст шийдвэрлүүлэхээр болов. Мөн Улиастай-Байтаг боомтоос Булган сум хүртэлх 120 км авто замыг Хятадын тал 100 хувийн хөрөнгө оруулалтаар барих асуудлыг хэлэлцэн БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж Хуй үндэстний өөртөө засах аймгийн Чита сум, Лю Ди Ван ХХК-ны хөрөнгө оруулалтаар барихаар шийдвэрлэсэн байна. Ховд аймагт хийгдэх томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын энэхүү ажлыг МУ-ын Засгийн газрын хувьд дэмжиж байгаа юм. 

Түүнчлэн уулзалтын үеэр хоёр аймгийн найрамдалт харилцааг бэхжүүлэн, уул уурхай, худалдаа, эдийн засаг, түүх соёлын чиглэлээр хамтран ажиллахаар болж, санамж бичигт гарын үсэг үзэглэлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%