ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Ховд аймгийн БОЭТ-өөс "Хүүхдийн эрүүл мэндийн тусламжийн чанар- эмчилгээний хоол" сэдэвт сургалт болж байна

2017-05-04

"Нийгмийн эрүүл мэндийг дэмжих" жилийн ажлын хүрээнд Ховд аймгийн БОЭТ-ийн Сургалт, Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба, Эмчилгээний хоолны тасаг нь Дэлхийн Зөн ОУБ -тай хамтран хоол үйлдвэрлэлийн чанар хүртээмжийг дээшлүүлэх, эмчилгээний хоолны нэр төрөл олшруулах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор “ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖИЙН ЧАНАР- ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛ" сэдэвт сургалтыг 2017.05.01-05.05 ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү сургалтанд сумдын Эрүүл мэндийн төв, эмнэлгийн эмчилгээний хоолны тогооч, БОЭТ-ийн эмчилгээний хоолны тогооч нар оролцон харилцан туршлага солилцон суралцаж байна. Тус сургалтын хугацаанд БОЭТ-ийн Хүүхдийн тасагтай хамтран эцэг эхчүүдэд “Хүүхдийн хоол тэжээл” үзэсгэлэн өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус өдөрлөг нь БОЭТ-ийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн сахиур, эцэг эхчүүдэд эмчилгээний хооллолтын талаар зөвөлгөө өгөх, эмчилгээний хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ач холбогдолтой юм. БОЭТ-ийн эмчилгээний хоолны тасаг нь Эрүүл мэндийн яамны сайдын 11-р тушаалд тусгагдсаны дагуу эмчилгээ сувилгааны 16 нэр төрлийн хоол хийдэг байна. 


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%