ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

2017 оны Оны шилдэг ажил олгогч байгууллагууд тодорлоо

2017-05-04

Монгол улсад Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой, Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 55 жилийн ой, “ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ” жилийн ажлын хүрээнд орон нутагт нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хуулийн хэрэгжилтийг хангах, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдалтын тоог нэмэгдүүлэх, иргэд даатгуулагчдын нийгмийн баталгааг хангах, сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилго бүхий “АЖИЛ ОЛГОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2017” –г Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс өнөөдөр зохион байгуулан явууллаа.

Уг арга хэмжээнд 300 гаруй ажил олгогч, даатгуулагчийн төлөөлөл оролцсон байна. Зөвлөгөөнд Аймгийн Засаг Даргын Тамгын газрын дарга Ч. Энхбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н. Цасчихэр болон албаны хүмүүс оролцлоо. Дархан-Уул аймгийн хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалт болон ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад онцгой анхаарч, нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд бодитой хувь нэмэр оруулсан “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК, “Дархан өртөө”, УБТЗ-ын Салхит дахь замын 6-р анги, “Уулс ноён” ХХК, “Газар буудай” ХХК, “Апполло трейд” ХХК, АШУҮИС-ын Дархан дахь салбар сургууль, “Хайрхан түшиг” ХХК гэсэн 9-н ажил олгогч байгууллагыг өргөмжлөл цомоор шагнаж урамшууллаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%