ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн “Засаглалын манлайлал” сургалт боллоо

2017-05-01

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулан сонгогдсон эмэгтэй Төлөөлөгчдийг дэмжих төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн "Засаглалын манлайлал" хоёр дахь сургалт 05 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Энэхүү сургалтыг шинээр сонгогдсон эмэгтэй Төлөөлөгчид болон тэдний ажлын албаны мэргэжилтнүүдэд олон нийт болон сонгогчид, нийгэм дэх зорилтот бүлгүүдтэй харилцах аргачлал, эмэгтэй улс төрчдийн тулгамдсан асуудлууд, нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажлаа сурталчлан таниулах болоод илтгэх урлаг, имиж бүрдүүлэлт зэрэг сэдвүүдээр мэдлэг олгох зорилготойгоор зохион байгуулсан юм. Тус сургалтанд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Энхтуяа, аймгийн ИТХ-ын ОНИХХ-ийн дарга Б.Баяртуяа болон ажлын албаны мэргэжилтнүүд,  Жаргалант сумын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид, Завхан аймгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид болон ажлын албаны мэргэжилтнүүд оролцлоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%