Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны 5 дахь
удаагийн хуралдаан 4 дүгээр сарын 27-ны өдөр хуралдлаа. Энэхүү хуралдаанд
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Жаргалсайхан, Ч.Чинбат, Б.Баярсайхан, Т.Баярсайхан,
Ю.Азамат, Б.Болорцэцэг, Л.Цэнд-Аюуш, Д.Батхуяг нар хүрэлцэн ирж 81,8 хувийн
ирцтэйгээр хуралдаж 9 асуудал хэлэлцэн батлав.
Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2017 оны 2-р улирлын үйл
ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулан батлуулж, Алдарт эхийн 1-р одонгоор 38, 2-р одонгоор 277 эхийг шагнуулахаар өргөн мэдүүлэхээр
боллоо.
Мөн БТСГ-ын балансад
бүртгэлтэй, ашиглагдахгүй байгаа Усан спортын төвийн барилгыг аймгийн Онцгой
байдлын газарт ашиглуулахаар шийдвэрлэв. Ингэснээр Ховд аймгийн
хүүхэд залуучуудын бие бялдар, эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх Усан спорт
сургалтын төвийн нийтэд үйлчлэх хэвийн ажиллагааг хангаж, ажиллагсадыг мэргэжил арга зүйн
зөвлөгөө, удирдлагаар хангаж, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулан үйл
ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой болж байна.
Энэхүү хуралдаанд зөвлөх эрхтэйгээр Монгол банкны
Ховд аймаг дахь салбарын захирал, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ
байлцав.