МУ-ын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр албаны бүрэлдэхүүний хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдтэй уулзалт хийж, өөрийн хийсэн ажлын тайлан, санаачилсан хуулийн төслүүдийг ард иргэдэд танилцуулан, иргэдийн асуусан асуултад хариулт өгч ажиллалаа. Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Эрдэнэбаяр, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Дэд дарга Г.Саран, Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын Тамгын дарга Ж.Энхцэцэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг нар оролцлоо.
Төрөөс үзүүлж буй үйлчилгээний чанар, нийгмийн халамжийн асуудлаар санал хүсэлтүүдийг иргэд нэлээдгүй тавьж байлаа. Иргэдийн тавьсан асуулт бүрт, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр түүнийг дагалдан яваа яам, агентлагийн удирдлагууд тодорхой хариултыг өгч байлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр амралтын өдрүүдэд Цагаан-Овоо, Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Чулуунхороот, Баянтүмэн сумдад ажиллав.