ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ДАРХАН СУМЫН 13 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2017-04-25

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Даваасамбуу,  Д.Туяа,  багийн ИНХ-ын дарга Ц.Лхагвасүрэн,  Ц.Мөнхбаатар нар 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр  13 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Дархан сумын 13 дугаар цэцэрлэгийн арга зүйч,  багш нартай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.  Тус цэцэрлэг Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн 400 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа  “Гэр бүлэг”-т 30, ширээ нурууны цэцэрлэгт 80 хүүхэд тус тус  суралцаж байна.

Өнгөрсөн хугацаанд өөрсдийн боломжоор анги болгонд шугам тавьж ус зөөх асуудлыг шийдсэн, багш нарын хувцасны өрөө, гал тогооны угаалгын өрөө,  цагаан хэрэгслийн угаалгын болон хүүхдийн бие засах өрөөнүүдийг шийдвэрлэж чаджээ.

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарт тус цэцэрлэгийг төвийн шугаманд холбох, цалингийн сан хүрэлцэхгүй, өртэй байгаа асуудлаа шийдвэрлүүлэх талаар ярьж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%