ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Мерси Кор Монгол ОУБ-ын Зүүн Ази хариуцсан хөтөлбөрийн ажилтан Erin Magee Ховд аймагт ажиллаж байна

2017-04-25

Мерси кор Монгол ОУБ нь LTS буюу “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь -2” төслийн үр дүнтэй танилцах, орон нутгийн малчид ард иргэдтэй уулзах, сум орон нутгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцох зорилгоор Мерси Кор Монгол ОУБ-ын Зүүн Ази хариуцсан хөтөлбөрийн ажилтан Erin Magee, Мерси Кор Монгол ОУБ-ын орлогч захирал Ч.Санчир, LTS төслийн менежер Б.Энхтуяа нар Ховд аймагт ажиллаж байна. Тэднийг өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нар хүлээн авч уулзлаа. Энэ үеэр LTS буюу Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2 төслийн үр дүн малчид ард иргэд, орон нутгийн хөгжилд ямар хувь нэмэр өгсөн талаар санал солилцож, харилцан ярилцлаа. Мөн Ховд аймгийн хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Мерси Кор Монгол ОУБ-ын Зүүн Ази хариуцсан хөтөлбөрийн ажилтан Erin Magee, Мерси Кор Монгол ОУБ-ын орлогч дарга Ч.Санчир нарыг Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Ховд аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнасныг аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар  гардуулан өгч баяр хүргэлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%