2022-03-30
455
ХУРАЛДААНААР:
1. Булган сумын мал, амьтадын шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөө батлах тухай,
2. Сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн 2021 оны тайлан хэлэлцэх тухай,
3. Булган сумын ой хээрийн түймрээс хамгаалах ажлын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөг батлах тухай,
4. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн тухай /2021 оны жилийн эцсийн байдлаар/,
5. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, хамтын үйл ажиллагааны талаар,
6. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах хороо болон хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөл байгуулах тухай,
7. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын товыг тогтоох тухай,
8. Сумын ИТХ-ын Хороодын гишүүдэд өөрчлөлт оруулах тухай,
9. ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,
10. Сумын Засаг даргаас Тохижилт үйлчилгээний анги, Хүүхэд залуучуудын Парк, Сөх-ийн үйл ажиллагааг сайжруулах талаар авсан арга хэмжээний тайланг хэлэлцэх ,
11. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 09.30 цагаас 22.39 цагт хүртэл хугацаанд хуралдсан байна.