ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний танхимын мэдээлэл

2014-10-16 16:04

ИТХ-ын Ажлын алба, Төрийн болон ТББ, Аймгийн ИТХ-ын, Төлөөлөгч, Иргэдийн санаачлагаар Иргэний танхимд 15 хэлэлцүүлэг зохион байгуулагдаж давхардсан тоогоор 560 гаруй иргэн, төрийн албан хаагчид оролцсон байна.

2014 оны 02 сард Аймгийн ИТХ болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хамтран салбарын төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлэг явагдлаа. Уулзалт хэлэлцүүлгээр газрын өмчлөл, эзэмшлийн тухай, хөгжлийн бодлогын төлөвлөгөө хөтөлбөрийн судалгааны ажлын талаар, цагалбарын төлөвлөгөө, график гаргах талаар ярилцаж санал солилцлоо.

“Иргэдийн оролцоо, Иргэний танхимын тухай” сургалт, хэлэлцүүлгийг Тунгалаг хөгжил дэвшил ТББ-тай хамтран 2014 оны 02 дугаар сарын 21-д зохион байгуулсан бөгөөд 30 гаруй хүн хамрагдлаа.

“Мо Эн Ко” ХХК-тай хамтран ажиллах гэрээний төслийн хэлэлцүүлгийг аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Нарантуяагийн санаачлагаар Иргэний танхимтай хамтран зохион байгууллаа. Төслийн хэлэлцүүлэгт 40 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн аймгийн Хурлын дарга болон засаг дарга нарт танилцуулсан.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон, Конрад Аденауэрийн сангаас зохион байгуулсан “Баг, иргэдийн засаг захиргаа сэдэвт сургалт, хэлэлцүүлэг”-ийг ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлагын хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Нийт 91 багийн Засаг дарга  холбогдох хэлтсийн дарга нар оролцсон юм.

2014 оны 02 сард Уул уурхайн яамнаас хэрэгжүүлж буй “Уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ” хийх ажлыг гүйцэтгэж буй Састэйнабилити ХХК-аас зохион байгуулсан “Уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ” төслийн төлөвлөгөөний 2 дахь удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг Иргэний танхимтай хамтран зохион байгууллаа.

2014 оны 03 дугаар сард Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас санаачлан Улсын бүртгэлийн хэлтэс, Ховд аймагт нотариатын үйл ажиллагаа явуулж буй бүх нотариатчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулав.

2014 оны 03 дугаар сард аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2014 оны 03 сард “Багийн хөгжил” хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын Ажлын албанаас санаачлан Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт Жаргалант сумын 12 багийн  ИНХ-ын дарга нар болон Тэргүүлэгчид оролцлоо. Хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагуудыг аймгийн ИТХ-ын ОНХХ болон Жаргалант сумын Багийн Засаг дарга нар нэгтгэж “Багийн иргэдийн нийтийн хурлыг чадавхижуулах нь” хөтөлбөр боловсруулан аймгийн Засаг дарга, Жаргалант сумын Хурлын дарга, засаг дарга нарт танилцуулж хэрэгжихээр хүлээгдэж байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Албан байгууллагын удирдлагуудад “Ховд аймгийн хөгжлийн суурь судалгааны явцын үр дүнгийн талаар хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.

2014.07.17-нд Аймгийн ИТХ-ын ОНХХ болон ЗДТГ хамтран Ойрадын их хаан Галданбошигтын мэндэлсний 370 жилийн ойг тохиолдуулан Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг вебсайт, фэйсбүүк, твиттер хуудсыг хөтлөгч, идэвхтэн гишүүдийн анхдугаар уулзалт хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын хуралдааны их танхимд зохион явууллаа.

Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, “Тунгалаг хөгжил дэвшил” ТББ-аас санаачлан аймгийн Иргэний танхимтай хамтран “Авлигын эсрэг төлөвлөгөө, авлигын эсрэг төлөвлөгөө хэрэгтэй юу” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 30 гаруй иргэд,  төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.

Аймгийн сүлд, далбаа, лого, Галдан бошгот хааны шагнал, Хүндэт тэмдэг, Хүндэт иргэний тэмдэг, Хүндэт дэвтэрийн эх загварыг шинэчлэхтэй холбогдуулан иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагын дунд хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт нийтдээ 40 гаруй хүн оролцож, аймгийн сүлд, далбаа, лого, Галдан бошгот хааны шагнал, Хүндэт тэмдэг, Хүндэт иргэний тэмдэг, Хүндэт дэвтэрийн эх загварыг шинэчлэх тухай уралдаант шалгаруулалтанд ирсэн бүтээлүүдтэй танилцаж, өөр өөрийн саналаа солилцлоо.

“Тунгалаг хөгжил-дэвшил” ТББ-тай хамтран 2014 оны 02 сарын 21-ний өдөр “Иргэдийн сайн засаглалыг сайжруулах тухай” хэлэлцүүлэг зохион байгуулж 50 гаруй хүн оролцлоо.

Ховд аймгийн Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг 2014 оны 07 сарын 20-нд Иргэний танхимд зохион байгуулж  хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны талаар хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах  санал бодлоо солилцлоо.

2014 оны 10 сарын 01-02 өдрүүдэд Сумдын засаг дарга нар болон Ховд аймгийн 152 Төрийн захиргааны албан хаагчдад “Ховд аймгийн /2015-2025 он/ хүртэлх Хөгжлийн стратеги төлөвлөгөөг хэлэлцүүллээ.


2014-10-16 16:04

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд