ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга Ц.Отгонбаатар: Нутаг бэлчээрийг улирлын хуваарьтай ашиглах журам мөрдөж байна

2015-11-30 16:27

Сонгогдсон тойрог Эрдэнэбүрэн суманд дараахь ажлуудыг хийж, хэрэгжүүллээ.

Баянгол багийн Хад үзүүрийн гүүр, Намарзан болон Баянгол багийн Хоржиг нуурын гүүр,Хонгио багийн Нарийн усны бэлчирийн гүүрийг 6.0-15.0 сая төгрөгөөр засварлаж, малчдын нүүдлийн болон хүн, мал эмнэлгийн дуудлага үзүүлэх, ажил үйлчилгээ явуулах боломж бүрдүүлсэн.

Сумын төвд   Бизнес инковатор төвийг 50.0 сая төгрөгөөр шинээр барьж, тоног төхөөрөмжөөр тохижуулсан. Мал сүргийг эрүүлжүүлэх зорилгоор Хонгио багийн Хойт хар усны адаг,Шураг багийн Хар усны урд булагт мал угаах ванн 2 -ыг 16,0 сая төгрөгөөр шинээр барьж,Баянгол багийн Хад үзүүрын мал угаах ванныг 6,0 сая төгрөгөөр засварлан ажилд орууллаа. Шураг багийн Ихэр, Тарвагатайн машин зам, Илжигэн булагын машин зам, Хонгио багийн Хожгорын машин зам, Баянгол багийн Баянголын машин замын эвдэрсэн хэсгийг засварлан малчдын нүүдлийн болон  хүн, мал эмнэлгийн дуудлага үзүүлэх, ажил үйлчилгээ явуулах боломж бүрдүүлсэн. Цэцэрлэгийн гадна талын тоглоомын талбай шинээр байгуулж,хашааг шинэчилсэн.

Эрүүл мэндийн төвийн хашаа, халаалт, гэрэлтүүлэг шинэчилсэн. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр,биеийн тамирын заалны гэрэлтүүлэг шинэчилж сургалт явуулах нөхцөл бүрдүүлсэн.

Мал сүргийн өсөлтийг хангах зорилгоор багуудын Иргэдийн Нийтийн Хурлаар нутаг бэлчээрийг улирлын хуваарьтай ашиглах журам оруулан хэлэлцүүлж малчид иргэдийн санал тусган сумын ИТХ-аар  батлуулан мөрдсөн. Бэлчээр нутгийн зөрчил арилж, сумын  мал сүрэг сүүлийн 3 жилд  таван төрөл дээрээ өсч, 2013 онд 21, 2014 онд  38 мянгат малчинтай болсон.

Залуучууд,  дунд үеийнхэн, эмэгтэйчүүд, ахмадын чуулганыг 2 жилд нэг удаа хийж,сумын эдийн засаг нийгмийн үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд тэдний дэмжлэг туслалцааг авч ажиллаж байна.

Улаанбаатар хотын Өөлдийн Цамбагарав нутгийн зөвлөлтөй хамтран хотоос ЭМШУИС-ийн доктор,профессор 10 эмчийг урьж ирүүлэн 1739 хүнд үзлэг шинжилгээ хийж  үзлэгийн мөрөөр ажил зохион байгуулсан.

Сумын төвийн гудамжинд  авто машины 1км бетонон зам, машины зогсоол болон 36 ш гэрэлтүүлэгийн ажлууд хийгдэж байна. Малчдын залуу халаа бэлтгэх,малгүй болон цөөн малтай малчдыг малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэн Орон нутгийн хөгжлийн сангийн 48,0 сая төгрөгөөр 2013 онд 12 малчин өрх,2015онд 2 дугаар ээлжийн 12 малчин өрхийг малжуулаад байна.

Сумын соёлын төвийг ардын жүжигчин А.Загдсүрэнгийн нэрэмжит болгосон.

Сумын ашигт малтмалын нөөц бүхий Шунхат уул, Хөх хургалж зэрэг газруудыг 10 жилийн хугацаагаар орон нутгийн хамгаалалтанд авсан.


2015-11-30 16:27

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд