ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АХМАДЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

2019-03-25 17:16

Ахмадын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны үр дүн, салбар байгууллагуудын ажлын дэвшилтэт арга барил, шинэ санаачилгуудаас харилцан суралцах зорилгоор ахмадын байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн аймгийн Ахмадын ордонд явагдаж байна.

Зөвлөгөөний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд, Ахмадын хорооны дарга Ч.Дамбадаржаа нар оролцож, төрөөс баримталж буй бодлого чиглэл, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ эх орон, төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад буурлуудаараа үргэлж бахархаж, үлгэр дууриалал авч байдаг хэмээн онцлоод Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой зорилтуудыг тусгасны дагуу “Ахмадаа ачлая” хөтөлбөрийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 43 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Дөргөн, Мөнххайрхан, Мөст, Мянгад, Чандмань сумдын ахмадын өргөө, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжтэй болж, тохижилтын ажлууд хийгдсэн байна. Статистик мэдээллээр манай аймгийн хэмжээнд 8000 гаруй ахмад настан байгаа бөгөөд Ахмад настны тухай болон Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу ахмадуудад насны хишиг, амралт сувилалд амрах эрх, унааны зардал, түлшний хөнгөлөлт, эмийн хөнгөлөлт, асаргаа сувилгаа, эм эмчилгээний зардал гэх мэт төрөөс үзүүлж болох бүхий л дэмжлэгийг үзүүлж байна. Монгол Улсын 330 сумын Ахмадын хорооноос 2018 оны ажлаараа Дөргөн сумын Ахмадын хороо “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АНХАН ШАТНЫ ХОРОО”-оор шалгарч, төрийн бус байгууллага боломж, нөөцөө зөв ашиглавал амжилтад хүрч болдгийн тод жишээг харуулснаар бахархаж байна. Хурлын хүндэт индрээс ахмадуудтайгаа санаа бодлоо солилцож, төрөөс ахмад настнуудын талаар баримталж буй бодлого, зорилт, хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаа ярилцахын зэрэгцээ ардын мэргэн сургаалиар буурлуудаасаа үг сонсохоор зөвлөгөөнд оролцож байна хэмээгээд үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. 



2019-03-25 17:16


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд