ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна

2014-09-01 10:31

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тохиолдуулан Ховд хотод суралцаж буй нийт оюутан залуусын дунд зохион явуулах эссэ бичлэгийн уралдааны удирдамж

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд орон даяар тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.

Тэр он цагаас хойш хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 19 дэх удаагаа энэ жил тэмдэглэх гэж байна. Үүнтэй холбогдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн хүрээнд Ховд аймгийн их, дээд сургууль, коллежийн оюутан залуусын дунд эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

ü  Эссэ бичлэгийн сэдэв: Хэлмэгдүүлэлтийн шуурга

ü  Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага: Эссэ бичлэгийг заасан сэдвийн хүрээнд гүйцэтгэх бөгөөд албан бичгийн стандартыг мөрдөнө.

ü  Шагнал урамшуулал:

1-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

2-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

3-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

ü  Хугацаа: Эссэ бичлэгийг 2014 оны 09 дугаар сарын 1-8-ны хооронд Ховд аймгийн Нутгийн удирдлагын ордны 3 дугаар давхар 317 тоот өрөөнд хүлээн авна.

ü  Харилцах утас: 9999-6934

Зохион байгуулагч:

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,

 ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ

САЛБАР КОМИСС

 


2014-09-01 10:31

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд