ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Гар зургийн уралдаан зарлаж байна

2014-09-01 10:38

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Ховд хотод суралцаж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион явуулах гар зургийн уралдааны удирдамж

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд орон даяар тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.

Тэр он цагаас хойш хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 19 дэх удаагаа энэ жил тэмдэглэх гэж байна. Үүнтэй холбогдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн хүрээнд Ховд аймгийн ЕБС-ийн сургуулийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг зарлаж байна.

ü  Гар зургийн сэдэв: Хэлмэгдүүлэлт бидний нүдээр

ü  Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага: Гар зургийг тухайн сэдвийн хүрээнд А3 хэмжээтэй зургийн цаасан дээр хар цагаан болон өнгөөр гүйцэтгэнэ.

ü  Шагнал урамшуулал:

1-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

2-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

3-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

ü  Хугацаа: Гар зургийг 2014 оны 09 дугаар сарын 1-8-ны хооронд Ховд аймгийн Нутгийн удирдлагын ордны 3 дугаар давхар 317 тоот өрөөнд хүлээн авна.

ü  Харилцах утас: 9999-6934

Зохион байгуулагч:

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,

 ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ

САЛБАР КОМИСС


2014-09-01 10:38

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд