ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Баруун бүсийн аймгуудын зөвлөгөөнийг 2018 оны 09 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд манай аймгийн төвд зохион байгуулахаар төлөвлөж байна

2018-08-24 13:17

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” баруун бүсийн аймгуудын зөвлөгөөнийг 2018 оны 09 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд манай аймгийн төвд зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус зөвлөгөөний зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор Аймгийн ИТХ-ын даргын А/11 тоот захирамжаар Ажлын хэсгийг байгуулж бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.



2018-08-24 13:17

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд