ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн ЦАУЗБСК-ын 2015 оны 1 дүгээр улирлын мэдээ

2015-04-27 10:12

Улс  төрийн  хилс  хэрэгт  хэлмэгдэгсэдийг  цагаатгах,  архивын  лавлагаа  бүрдүүлэх, иргэний  бичиг  баримтын  лавлагаа  тодорхойлолт гаргах,  цагаатгалын нөхөх  олговорын  материалыг  иж  бүрдүүлж  шийдвэрлэх,  нөхөх  олговор  олгоход аймгийн  болон  салбар  комиссын  үйл  ажиллагааг  бүрэн  чиглүүлэх,  цагаатгах  ажлыг удирдан  зохион  байгуулах  улсын  комиссоос  ирүүлсэн  тогтоол,  албан  тоотын  биелэлтийг  тооцож  ажиллаж байна.

ЦАУЗБ салбар комисст  хэлмэгдсэн хүмүүсийн талаар мэдээлэл авах архивийн лавлагаа авах, зөвлөгөө авах хүмүүс байнга үйлчлүүлж байна. Ховд аймгийн архивын газартай холбоотой ажиллаж тэдгээр хүмүүст лавлагааг нь үнэ төлбөргүй түргэн шуурхай үйлчилэхэд нь анхаарч ажиллаж байна.

Улс  төрийн  хилс  хэрэгт  хэлмэгдэгчдийг  цагаатгах,  тэдэнд  нөхөх  олговор  олгох тухай  хуулийг  орон нутгийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр болон төр захиргааны байгууллагуудын мэдээлэлээр сурталчлан  ард иргэдэд  хүргэж,  сонинд  нийтлүүллээ.

Сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт болон холбогдох хүмүүстэй уузлаж хэлмэгдэгсдийн талаар авч ажиллаж байгаа арга хэмжээний талаар санал солилцож арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.


2015-04-27 10:12

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд