ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Нямлхагва: Эх үрсийн баяраар жил бүр Баатархайрхан багт байгаа өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээж авч баярлуулдаг

2015-11-30 18:45

Би Баатархайрхан багаас ИТХ-д сонгогдсон. Гэр хорооллын зүүн урд хэсэгт байрлалтай. Миний хувьд амласан амлалтуудаа бүрэн хэрэгжүүлээд явж байна. Золбин нохойны асуудаар аймгийн ИТХ, Жаргалант сумын ЗДТГ-т удаа дараа албан бичиг хүргүүлж, ИТХ, “Эрч хүч” ОНӨААТҮГ-тай хамтарч устгах ажлыг хэрэгжүүллээ. Аюулгүй орчинд хүүхдүүд тоглох нөхцөл бүрдүүлж, хүүхдийн тоглоомын талбай тохижуулсан. Жаргалант сумын төсөвт 70-аад сая төгрөг суулгаж “Жишиг гудамж”-ийг тохижуулсан. Баатархайрхан багийн иргэд өөрсдөө тухайн гудамжийг чөлөөлж өгснөөр сагсан бөмбөг, элсний волейболын талбайтай, 1-6 насны хүүхдүүд тоглох тоглоомын талбайтай, ахмадуудын амраад суух сүүдрэвч бүхий бүтээн байгуулалт хийлээ. Тухайн гудамжийг хашиж өгсөн, өөрөөр хэлбэл машин явах боломжгүй гэсэн үг. Гэвч энэ талбайг хадгалж, хамгаалж, арчлах асуудал бас тулгараад байгаа.  Сөүлийн гудамжийн хар зам дагуу нэг талд нь явган хүний зам тавьсан. Ингэснээр иргэдийн аюулгүй байдалд эерэгээр нөлөөлж байна. Сөүлийн гудамжны Цагаан дэлгүүрээс хойшоо Жаргалант сум руу эргэсэн зам тавиад байна. Ингэснээр орчны тоосжилт багасах, замын хөдөлгөөний зүй зохистой байдал нэмэгдэнэ.Аймгийн төвийн гэрэлтүүлгийг “Эрч хүч” компани сольж,сольсон гэрэлтүүлгээ Сөүлийн гудамжинд тавьсан. Ингэснээр илүү зардал хэмнэгдлээ.Миний хувьд тойргийнхоо ахмадуудаа байнга хүлээн авч баярлуулдаг, манай багт хэвшсэн зүйл нь “Дээлээрээ гоёцгооё” ажиллагааг жил бүрийн 3-р сад зохион байгуулдаг. Үүнд нэлээд олон хүнийг хамруулж , нэг өдрийг ч гэсэн хамтдаа өнгөрүүлдэг.Эх үрсийн баяраар жил бүр Баатархайрхан багт байгаа өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээж авч баярлуулдаг гээд иргэдтэйгээ хамт байхыг хичээдэг.Ажилгүй иргэдээ аль болох ажилд зуучилж, оруулж өгөхийг хичээдэг.. Түүнчлэн утааны асуудал манай багийн хувьд нэлээд тулгамдаад байгаа. Үүнтэй холбоотойгоор утаа бага гаргадаг зуухны төсөлд олон айл өрх хамрагдсан. Цэвэр бохирын шугамтай  Баатархайрхан баг  холбогдож,халуун ус баригдаж байна, Жаргалант сумын 2-р Спорт цогцолбор манай багийн нутагт баригдана гэх мэт олон бүтээн байгуулалтыг төлөвлөөд байна. Бичигт, Баатархайрхан багийн өрхийн эмнэлгийг концессийн гэрээгээр 360 сая төгрөгийн өртөгөөр бариулахаар яригдаж байна. 


2015-11-30 18:45

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд