ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МАНХАН СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2019-08-15 17:39

Манхан сумын Соёлын төвийн 90 жилийн ой 08 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болж олон талт үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байна.

Манхан сумын Соёлын төвийн Түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Манхан сумын Соёлын төвийг тус сумын уугуул, Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавъяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Дагвын Гомбосүрэнгийн нэрэмжит болгосон Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний 29 дүгээр тогтоолыг сумын удирдлагууд болон соёлын төвийн эрхлэгч Х.Цэрэнбадам, Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавъяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Д.Гомбосүрэн нарт аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди гардуулан өгч баяр хүргэв.



Манхан сумын Соёлын төвийн 90 жилийн ойн баярын хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Дархан түшээ, Гавьяат эдийн засагч, Чингис хааны одонт, УИХ-ын дарга, асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Д.Жүгдэрбарам, Уул уурхайн Гавьяат ажилтан Д.Дорж болон Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавъяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Д.Гомбосүрэнгийн үр хүүхэд, ах дүү нар, сумын удирдлагууд оролцож Соёлын төвийн түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж буй Манханчуудад баяр хүргэлээ. Энэ үеэр сумын ардын авьяастнуудад соёлын тэргүүний ажилтан болон аймаг орон нутгийн шагналуудыг гардуулан өгөв.

Мөн Соёлын төвийн түүхт 90 жилийн ойд зориулсан сумын ардын авъяастнуудын хүндэтгэлийн концерт, хурдан морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан, “Төгрөгийн үдэш” баярын цэнгүүн болно.


2019-08-15 17:39


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд