ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2015.09.10

2015-09-11 11:37

Жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд аймгийн Амарсанаагийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо.

Дээрх арга хэмжээнд аймгийн ИТХ-ын ОНХХ-ын дарга Л.Жамъяндорж, Жаргалант сумын Засаг даргын орлогч Б.Шинэзориг тэргүүтэй аймгийн төр захиргаа, улс төрийн намуудын удирдлага, хэлмэгдэгсдийн төрөл садан, иргэд оролцож Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

20 дах жилдээ тэмдэглэж буй тус өдрөөр ЦАУЗБ-ын Ховд аймгийн салбар комиссоос аймгийн төв, сумдад байгаа сүм хийдэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулан буяны ном хурж, зул барих, замын хөдөлгөөнд оролцож буй бүх төрлийн тээврийн хэрэгслүүд 11:00 цагаас 2 цагийн турш гэрлээ асааж хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх, ЕБС-дад 9 дүгээр сарын 10-ны өдрийн эхний цагийн хичээлийг улс төрийн хэлмэгдэл, цагаатгалын талаар хичээл заах, “Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор холбогдол, хэлмэгдэгсдийг цагаатгахын учир” сэдвээр албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд лекц, яриа зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ зохион байгууллаа.


2015-09-11 11:37

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд