ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО" чуулганыг Жаргалант суманд анх удаагаа зохион байгууллаа.

2018-03-08 14:27
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй "ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО" чуулганыг Жаргалант суманд анх удаагаа зохион байгууллаа. Уг чуулганд Жаргалант сумын 57 аж ахуйн нэгж, төрийн байгууллага, багийн иргэдийг хамарсан 1200 гаруй эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд оролцож байна. Энэхүү чуулганы гол зорилго нь нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурийг нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсоход оршино. Уг чуулганд Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.БУМЦЭНД нээн үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ.

2018-03-08 14:27


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд