ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМАГТ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ОЛОН ХОТЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН” БОЛЖ БАЙНА

2019-08-15 10:27

Орон нутгийн болон өсвөрийн тамирчдыг гадаад дотоодын өндөр ур чадвартай тамирчидтай өрсөлдүүлэх туршлага солилцох, ахмад тамирчид, багш дасгалжуулагчдыг алдаршуулах, ширээний теннисний спортыг сурталчлах, Монголын ширээний теннисний холбооны 60 жил, Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 3 дугаар дунд сургуулийн 40 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн багш Н.Бөхболдын алдрыг тэмдэглэх зорилгоор аймгийн БТСГ, аймгийн ширээний теннисний холбоо хамтран 08 сарын 14-16-ны өдрүүдэд ширээний теннисний аварга шалгаруулах "Олон хотын нээлттэй тэмцээн"-ийг зохион байгуулж байна.

Тус тэмцээнд Ховд, Улаанбаатар, Эрдэнэт, Баянхонгор аймгуудын 143 тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Ширээний теннисний тэмцээн 9 наснаас доош, 10-14 нас, 15-39 нас, 40 наснаас дээш мөн шилдэг гэсэн ангиллаар зохион байгуулагдаж, насны ангиллаар нь ганцаарчилсан болон холимог хосын төрлөөр явагдаж байна.

Тус тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, тэмцээнд оролцож буй баг тамирчдад амжилт хүсч, 12 жилийн 3 дугаар дунд сургуулийн багш Н.Бөхболдод хүндэтгэл үзүүлэв.  



2019-08-15 10:27


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд