ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН ГОЦ МЭРГЭН Б.ЭНХБАТЫН ЦОЛНЫ МЯЛААЛГА, 2019 ОНЫ НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

2019-03-24 15:01

Аймгийн Шагайн харвааны холбооноос ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх, залгамж халааг бэлдэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өв тэгш хүмүүжил олгох зорилгоор 2019 оны насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг ЕБ-ын 3-р сургууль дээр зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, аймгийн шагайн харвааны салбар холбооны дарга Б.Сандагсүрэн, аймгийн шагайн харвааны салбар холбооны ерөнхий нарийн бичиг аймгийн гоц мэргэн Т.Мөнхтогтох болон аймгийн шагайн харвааны салбар холбооны гишүүд баг, тамирчид оролцлоо.


Шагайн харваа багийн болон цуваа харваа гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдаж, 7 багийн 60 гаруй тамирчид авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж байна.


2019-03-24 15:01


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд