ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Олон ястан залуучуудын фестиваль-2019” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болов

2019-08-12 10:18

Ховд аймгийн нийт хүм амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Тиймээс орон нутгийн хөгжлийн түүчээ болсон залуу үеийнхний идэвх, оролцоог сайжруулах, урлаг, спортоор дамжуулан тэднийг соён гэгээрүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав санаачлан “Ховд аймгийн Олон ястан залуучуудын фестиваль-2019” арга хэмжээг анх удаа зохион байгуулж байна.

Энэ сарын 9-нөөс 12-ны өдөр хүртэлх үргэлжлэх тус фестивальд 17 сумын 15-34 насны малчин болон бизнес эрхлэгч залуучуудын төлөөлөл 500 гаруй хүн оролцож байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээг 08 дугаар сарын 11-ний өдөр аймгийн төв талбайд зохион байгуулав.

тус фестивалийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар оролцогчдод амжилт хүсч, үг хэллээ. Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид язгуур урлагийн сонирхолтой тоглолтоор оролцогчид, иргэд олон нийтийн мэлмий сонорыг мялаасан юм. Үүнээс гадна үндэсний үйлдвэрлэгч Дархан нэхий, Жинст мөрөн зэрэг таван компани ноос ноолуур, нэхий урлалын бүтээгдэхүүнээ танилцуулж, хувцас загварын үзүүлбэрийг сонирхууллаа.

Энэхүү фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлаг, аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар ажиллаж байна. Мөн УИХ-ын гишүүн, ТББ-ын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн О.Батнасан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, МУ-ын гавьяат малчин Х.Эрдэнэ, гавьяат барилгачин А.Пүрэвдорж, гавьяат тариаланч И.Төлөөгөн нар “Ховд аймгийн Олон ястан залуучуудын фестиваль-2019” арга хэмжээг дэмжиж ажилласан байна.


2019-08-12 10:18


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд