ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

2019-09-02 16:12

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Ховд их сургууль, Жаргалант сумын I цэцэрлэгийн  хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, тус сургуулийн багш, ажилчид, оюутан залуус, сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр цэцэрлэгт орж буй алдрай бяцхан хүүхдүүдэд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр байгууллага хамт олноо манлайлан ажилласан Ховд их сургуулийн багш Ж.Золбаяр, Язгуур урлагийн 3-р курсын оюутан О.Сайхандалай, I цэцэрлэгийн багш н.Ариунчимэг, тогооч н.Энхжаргал нарыг аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.


2019-09-02 16:12


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд